TOC

This article has been localized into Mongolian by the community.

Үндсэн PHP:

Файл хавсаргах/оруулах

PHP-ийн хамгийн түгээмэл шинж чанаруудын нэг бол файлыг хавсаргах чадвар юм. Энэ нь кодыг олон файл болгон салгаж, өөр өөр газарт дахин ашиглах боломжийг олгоно. Жишээлбэл, та олон дахин ашигладаг функцүүдтэй файл үүсгээд, дараа нь шаардлага гарвал өөр файлд хавсаргах, эсвэл сайтаа хялбархан шинэчлэхэд зориулж статик тэмдэглэгээ хийн нэг газарт хадгалах боломжтой. Энэ бүхэн яг одоо хийсвэр санагдаж магадгүй тул энгийн жишээнээс эхэлье:

<i>Below this, content will come from another file!</i>
<br /><br /><br />
<?php
$number1 = 20;
include("includedfile.php");
?>
<br /><br /><br />
<i>We're back, after the included file has ended!</i>

Үүнийг нэг файл болгон хадгалаад, дараа нь өөр файлыг шинээр үүсгэн ижил директор дотор мөнхүү кодыг нь хуулж буулгаад includedfile.php гэж хадгалана .

<b>This text is included!</b><br />
<?php 
$number2 = 30;
echo "And so is this PHP code - ".$number1." + ".$number2." equals " . ($number1 + $number2) . "!";
?>

Хэрэв та хөтөч дээрээ эхний файлыг нээвэл, хавсаргасан(included) файлын агуулга нь include илэрхийлэлд заасанаар харагдах болно. Жишээнээс харахад, эхний файлд зарлагдсан хувьсагчдыг хавсаргасан файлд ашиглаж болох ба мөн урвуугаар нь ашиглаж болох нь ээ. Учир нь PHP-дээр файл хавсаргах нь маш энгийн юм. PHP нь оруулсан агуулгыг гүйцэтгэгдэж буй файл руу чихэн оруулж анхны файлын хэсэг байсан мэтээр хөрвүүлдэг.

Ондоо хэлбэрүүд

Оруулах функц нь include(), include_once(), require(), require_once гэсэн 4 өөр хэлбэртэй байдаг. _once гэсэн нь параметрууд өгөдсөн файлыг нэгээс илүү удаа оруулахгүй байхыг баталгаажуулах бөгөөд энэ нь хэд хэдэн файлыг янз бүрийн газарт оруулж эхлэхэд хэрэг болдог. Харин require хувилбар нь таны оруулах файл кодыг үргэлжлүүлэн гүйцэтгэхэд заавал шаардлагатай тохиолдолд ашиглагддаг. Хэрэв янз бүрийн шалтгаанаас үүдэн файл олдохгүй бол include() нь зөвхөн анхааруулга өгөх ба харин require() нь ноцтой алдаа гарсаныг илтгэж кодын гүйцэтгэл зогсох болно. Эдгээр дөрвөн хэлбэрийг нөхцөлөөс хамааран аль шаардлагатайг нь хэрэглэнэ.

Асуулгын мөрт үндэслэн файлуудыг хавсаргах

Энэ бүлгийг дуусгахаасаа өмнө вэб хуудсаа статик болон динамик хэсгүүдэд хуваан тэмдэглэхдээ include files-ыг хэрхэн ашиглах талаархи бодит жишээг үзүүлье. Энэ жишээн дээр хуудасны дээд ба доод хэсэг нь хөдөлгөөнгүй статик бөгөөд харин дунд хэсгийг нь динамик болгосон байна. Үүнийг хэд хэдэн аргаар хийж болно, гэхдээ энэ нь их түгээмэл бололтой. Эхлээд жишээ үзээд дараа нь зарим тайлбар хийе:

<!DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Transitional//EN"
   "http://www.w3.org/TR/xhtml1/DTD/xhtml1-transitional.dtd">
<html xmlns="http://www.w3.org/1999/xhtml" xml:lang="en" lang="en">
<head>
    <title>My website</title>
    <meta name="generator" content="TSW phpCoder 2008" />
</head>
<body>
This part of the website is static. Dynamic content below!
<br /><br /><br />
<?php
if(isset($_GET["show"]))
{
    switch($_GET["show"])
    {
        case "about":
            include("subpage_about.php");
            break;
        case "contact":
            include("subpage_contact.php");
            break;
        default:
            include("subpage_index.php");
            break;                
    }
}
else
    include("subpage_index.php");?>
</body>
</html>

Үүнийг вэбсайтынхаа индекс (нүүр хуудас)файл гэж үзээрэй. Бидэнд хуудсанд ямар ч үед ашиглагддаг статик HTML хэсэг байдаг. Дараа нь харуулах параметр дээр үндэслэсэн дэд хуудсыг харуулах шидэт switch илэрхийлэл байж болох юм. Өөрөөр хэлбэл дэд хуудсыг ингэж дуудаж болно гэсэн үг.

index.php?show=about =>энэ нь дэд хуудасны агуулгыг харуулна.

ийнхүү дэд хуудас болох about.php файлыг харуулах болно. Хэрэв хүчинтэй параметрийг заагаагүй бол subpage_index.php файлыг хавсаргах болно. Дэд хуудасны файлууд нь мэдээж хуудасныхаа жинхэнэ агуулгатай байх ёстой бөгөөд doctype тодорхойлолт, мета тааг гэх мэт бүх үндсэн HTML агуулаагүй байдаг. Энэ нь таны бүх файлд энэ бүх зүйлийг хадгалахаас аварч, нэг файлыг өөрчлөх замаар бүх хуудсандаа өөрчлөлт оруулах боломжийг олгоно.

Үүнийг хийх өөр нэг арга нь хуудас тус бүрт дээд ба доод хэсэгийг нь харуулах файлыг хавсаргах явдал юм.

<?php
include("top.php");
?>
The actual content of the page goes here!
<?php
include("bottom.php");
?>

Үүнийг хэрхэн хийх нь ихэвчлэн таны хувийн сонголт болон таны ажиллаж буй төслөөс ихээхэн шалтгаалах боловч includefile функц хэр хүчирхэг болохыг ойлгоорой.Энэ нь таны цаг хугацааг асар их хэмнэх бөгөөд итгэлгүй байгаа бол энэ бүлгийг дахин уншиж үзээрэй.


This article has been fully translated into the following languages: Is your preferred language not on the list? Click here to help us translate this article into your language!