TOC

This article has been localized into Mongolian by the community.

Тавигдах шаардлагууд:

Вебсерверийг ашиглах

Apache болон PHP-г суулгасны дараа бид PHP кодыг өөрийн компьютер дээр гүйцэтгэж эхлэх боломжтой. Гэвч энэ нь хэрхэн ажилладаг вэ? Үнэндээ маш энгийн. PHP нь суугдсаныхаа дараа Apache-тай холбогдсон бөгөөд тохиргооны файлуудад шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж, Apache-тэй харилцан, PHP кодыг хөрвүүлэж хэрэглэгч рүү буцаах боломжийг олгосон.

Бид Apache серверийг суулгаж байх үед htdocs нэртэй директор бий болсон. Энэ нь манай вэбсерверийн хаалга юм.Энэ доторх бүх зүйлийг HTTP протокол болон хөтөчөөр дамжуулан авах боломжтой. Apache-г хэрхэн суулгаснаас хамааран htdocs фолдерт байгаа файлуудад http: // localhost / эсвэл http: // localhost: 8080 / хаягаар хандаж болно ( Эдгээр URL-уудыг туршихын өмнө Apache-г эхлэхээ мартуузай). Файлын нэрийг дээрх хаяг дээр хавсаргах замаар файлууд руу орох бөгөөд фолдерын нэрийг мөн хаяг дээр нэмэн хандах боломжтой болно. Дэд хавтас доторх файлд дараах байдлаар хандаж болно: http: //localhost/folder1/folder2/filename.php .

Энэхүү гарын авлагын хүрээнд бид htdocs хавтсанд файлуудаа хадгалан тэдгээрт localhost URL хаягын хамт хөтөчөөр дамжин хандаж, PHP кодыг хөрвүүлээд эргээд хөтөч рүү буцаадаг.

This article has been fully translated into the following languages: Is your preferred language not on the list? Click here to help us translate this article into your language!