TOC

This article has been localized into Mongolian by the community.

Үндсэн PHP:

Switch илэрхийлэл

Switch(Шилжүүлэгч) нөхцөлийг хэд хэдэн if мэдэгдлүүдийн нөгөө хувилбар нь гэж үзэж болох бөгөөд энэ нь өргөн сонголттой хяналтын бүтэц юм. Сонголт тус бүрт нь та үйлдлийг тодорхойлж болно. Switch нь олон нөхцөлтэй сонголт хийхэд тохиромжтой, учир нь тэдгээрийг тоймлох, нөхцөл байдалд тохируулан өөрчлөлт оруулахад хялбар байдаг.

Шилжүүлэгч нь нөхцөлийг хүрээлэн байрлана дараа нь тус бүр нь ямар нэг үйлдэл хийхэд хүргэж болзошгүй хэд хэдэн case тохиолдлууд байна. Жишээ нь:

<?php
$answer = 0;
if(isset($_GET["answer"]))
    $answer = $_GET["answer"];
    
switch($answer)
{
    default:
        echo "Which version of PHP are you using?<br /><br />";
        echo "<a href=\"?answer=3\">3</a><br />";
        echo "<a href=\"?answer=4\">4</a><br />";
        echo "<a href=\"?answer=5\">5</a><br />";
        break;
    case 3:
        echo "Ugh that's old, upgrade now!";
        break;
    case 4:
        echo "Still on version 4? Give PHP 5 a try!";
        break;
    case 5:
        echo "Good choice!";
        break;
}
?>

Эхний хэдэн мөр нь асуултын мөрөөс хариуг авахад ашиглагдах бөгөөд харин одоохондоо санаа зовох хэрэггүй юм. $ _GET ба $ _POST хувьсагчуудыг дараа тайлбарлах болно.

Дараа нь бид шилжүүлэгчийн бодит мэдэгдэлд очно. Энэ нь switch түлхүүр үг болон бидний сонгох нөхцлөөс бүрдэнэ. Энэ тохиолдолд бид $answer гэсэн хувьсагчийг ашиглалаа. Энэ нь асуулгын мөрөөр дамжих утгыг агуулж байна. Шилжүүлэгчийн мэдэгдэл дотор бид байж болох тохиолдолуудыг тодорхойлж эхэлдэг. Эхний тохиолдол нь арай онцгой юм, учир нь бид ганц утга хайхын оронд бусад тохиолдлуудын аль нь ч таарахгүй тохиолдолуудыг тодорхойлохын тулд анхдагч түлхүүр үгийг ашигладаг. Манай жишээн дээр энэ нь бидэнд эхний хүссэн асуултыг дараа нь хариулагдах хариултуудаас ялган өөр тохолдлууд гаргах боломжийг олгож байна. PHP-ийн аль хувилбарыг ашиглаж байгааг бид хэрэглэгчээс асууж, хариултын холбоосуудын аль нэгийг нь дармагц бид тэдэнд дараагийн нөхцөлийг нь гарган тавьж буй юм. Хэрэв хариулт сонгогдоогүй эсвэл асуултын мөрөөр үл мэдэгдэх хариултыг оруулсан бол бид хариултыг зүгээр л ялгачихна, учир нь энэ нь бидний анхдагч тохиолдол юм.

Тохиолдол бүрий өмнө case түлхүүр үг, шалгахыг хүссэн утга, тодорхойлох цэг, сонголт тохирвол түүнийг гүйцэтгэх код байна. Дараа нь шилжүүлэгчийн мэдэгдэл тохирсон бол break мэдэгдэл нь үйлдлийг дуусгах болно.

Энэ нь жаахан төвөгтэй мэт санагдаж магадгүй, гэхдээ жишээг ажиллуулаад янз бүрийн сонголтуудыг туршаад үзэхээр switch операторуудтай ажиллахад тун хялбар болохыг удахгүй харах болно.

Switch илэрхийлэл нь хэд хэдэн сонголтуудыг цэгцлэн нэг групп болгох боломжийг танд олгоно бөгөөд харин PHP дээр текстэн илэрхийллийг ч мөн тэгэж шалгах боломжтой. Жишээ нь:

$color = "red";
switch($color)
{
    case "red":
    case "blue":
    case "green":
        echo "Nice basic color!";
        break;
    case "black":
        echo "Too dark!";
        break;
    case "white":
        echo "Too bright!";
        break;
}

This article has been fully translated into the following languages: Is your preferred language not on the list? Click here to help us translate this article into your language!