TOC

This article has been localized into Mongolian by the community.

Үндсэн PHP:

Сайн уу, Дэлхий!

За, PHP-ийн анхны жишээ болох стандарт Hello, world!-оос эхлэе. PHP-д энэ нь маш хялбархан байдаг. Энэ жишээг ашиглахаасаа өмнө Apache, PHP суулгасан, эсвэл ядаж PHP чадвартай серверт нэвтрэх боломжтой эсэхээ шалгаарай. Дараах жишээг үзнэ үү:

<?php
echo "Hello, world!";
?>

<?php нь маш чухал бөгөөд энэ нь таны PHP хөрвүүлэгч рүү орох хаалга юм. PHP баримтууд нь ердийн HTML баримт бичиг шиг харагдаж болно. PHP хөрвүүлэгч нь бидний жишээг нээж, гүйцэтгэдэг хашилт буюу таагууд(<>)-ыг ашиглах бөгөөд хашилтад ороогүй бусад зүйлсийг үл тоомсорлох болно. echo зааварчилгаа нь гүйцэтгэлийг хуудсан дээр харуулна. Энэхүү жишээг .php өргөтгөлөөр хадгалж үзээд хуудас руу очно уу. Хэрэв та үүнийг хэрхэн хийхээ мэдэхгүй байгаа бол вэбсервер ашиглах тухай өмнөх бүлгүүдийн аль нэгийг үзээрэй. Та хадгалсан хуудсаа вэбхөтөчөөрөө дамжуулан дуудахад "Hello World!" гэж гарч ирнэ. Бид дөнгөж анхны PHP хуудсаа нээлээ. Дараагийн бүлэгт бид сая үзсэн PHP хашилтуудын талаар товч танилцуулах болно.

This article has been fully translated into the following languages: Is your preferred language not on the list? Click here to help us translate this article into your language!