TOC

This article has been localized into Mongolian by the community.

Үндсэн PHP:

PHP таагууд

Сүүлийн бүлэгт бид эдгээр шидэт PHP таагуудыг ашиглалаа. Та .php өргөтгөлөөр файлуудаа хадгалж болох боловч энэ нь хангалттай биш юм. Мэдээжийн хэрэг, вэб серверийн тохиргооны файлд тодорхойлсон тохирох өргөтгөлийг ашиглахад PHP нь тэдгээр файлыг унших болно. Гэхдээ зөвхөн PHP таагуудын хоорондох зүйлсийг л хөрвүүлэх ба үлдсэн нь үл тоомсорлогдоно. Энэ нь HTML бусад бичиглэл болон PHP-ийг нэг файлд холих боломжийг олгодог. ASP.NET зэрэг бусад технологиуд нь код, тэмдэглэгээг салгахыг хичээдэг бол PHP нь энэхүү холимогийг дэмждэг бөгөөд бичиглэлийг хэд хэдэн янзаар хийх боломжийг танд олгоно.

Өмнөх бүлэгт бид PHP блокыг эхлүүлэх хамгийн нийтлэг бөгөөд зөв аргыг ашигласан :

Өөр нэг хувилбар бол энэхүү JavaScript кодын блокод ашиглагдсан мөнхүү таагууд байна:

<script language="php"> [код бичилт] </script>

Дээрхи хоёр сонголт үргэлж бэлэн байдаг. Гэсэн хэдий ч маш олон PHP суулгалтууд богино хувилбарыг зөвшөөрөхөөр тохируулагдсан байдаг:

<? [код бичилт] ?>

Зарим серверүүд дээр ASP загварын таагууд идэвхжсэн байдаг. Тэд иймэрхүү харагдана:

<% [код бичилт] %>

Нэгэнт энэ нь заавал бүх сервер дээр дэмжигдэх шаардлагагүй тул та оронд нь бүрэн хувилбарыг ашиглахыг хүсч болно.

Энэ нь мөн тусгай гаралтын хувилбарт ч адил ба иймэрхүү харагдана:

<?= [гаралт] ?>

Сүүлчийнх нь бичихтэй ижил байна:

<?php echo "гаралтууд"; ?>

Таны харж байгаачлан та зарим бичиглэлээ хадгалж болно, хэрэв та зөвхөн өөртөө зориулж код бичиж байгаа бол богино хувилбаруудыг ашиглаж болох юм. Харин та өөр сервер рүү шилжих юм бол сүүлийн хоёр сонголт идэвхгүй байж магадгүй болохыг анхаараарай.

PHP Оролт Гаралт

Вэбсайт бичихдээ та ердөө л HTML ашиглах ёстой болно. Та HTML таагуудыг PHP-ээс гаргасан үр дүнтэй нь хослуулах хэрэгтэй юм. Одоо энэ бол амархан:

<?php
$myVar = "Hello world!";
echo "<b>" . $myVar . "</b>";
?>

Бид ердөө л гурван хэсгээс бүрдэх мөр үүсгэдэг: Эхлэх тааг, бидний хувьсагч, тэгээд төгсгөлийн тааг. PHP-д мөрүүдийг нэгтгэдэг цэг операторыг ашиглан бид бүгдийг өөр текст мэт харагдах гаралт болгоно. Үүн шиг энгийн тохиолдолд бидний дээрх жишээ бол зүгээр болж байна. Гэсэн хэдий ч, хэрэв та гэнэт их цулгуй HTML-тэй тулгарч түүнд хамгийн цөөн PHP код шаардагдах болвол дээрх арга нь хамгийн сайн арга биш юм. Түүний оронд та ингэж хийж болно:

<?php
$myVar = "Hello world!";
?>
<i>We have HTML <u>all</u> over the place here!</i><br />
<i>But some PHP as well, as you can see:</i><br />
A message from PHP: <b><?php echo $myVar; ?></b>

Энэ бяцхан жишээнд PHP кодоос илүү олон тооны энгийн HTML текстүүд байна. Эдгээр тохиолдолд PHP-ээс тэдгээрийг алгасах нь утга учиртай бөгөөд PHP-ээр дамжуулан асар их хэмжээний HTML гаргахаас илүү сайн үр дүн үзүүлнэ. Тиймээс бид эдгээрийг алгасах боломжтой, гэхдээ дахиад алгасах боломжтой юу? Мэдээжийн хэрэг. PHP нь энэ тал дээр нэлээд уян хатан бөгөөд үүнийг дараахь жишээ танд харуулах болно.

<?php
$myVar = 42;
if($myVar == 42)
{
    ?>
    <b>Yes, the number is in fact 42!</b>    
    <?php
}
?>

Таны харж байгаагаар бид PHP-ээс нөхцөл нь өгөгдсөн кодын дунд алгасан орж ирж байна. PHP үүнийг сайн ойлгож байна. HTML ба текстийн хэсэг нь $ myVar хувьсагчийг үнэхээр 42 гэж тохируулсан тохиолдолд л гарна. Үүнийг өөрчилж үзээд энгийн HTML болон тексттэй холилдсон ч гэсэн PHP нь уг нөхцлийг хүндэтгэж байгааг харах болно.

This article has been fully translated into the following languages: Is your preferred language not on the list? Click here to help us translate this article into your language!