TOC

This article has been localized into Mongolian by the community.

Үндсэн PHP:

Хувьсагчид

Хувьсагчид нь програмчлалын хэлүүдийн хамгийн чухал талуудын нэг юм. Эдгээр нь нэрлэгдсэн агуулагч доторх утгыг дараа хэрэглэхээр хадгалах болон ашиглах боломжийг танд олгоно. Санах ойд ямар нэг зүйлийг хадгалах болон түүнээс буцаан авах нь төвөгтэй ажил боловч азаар PHP нь энэ бүх доод түвшний зүйлийг нууж, хувьсагчийг зарлах болон ашиглахад хялбар болгодог.

PHP дээр хувьсагчдыг өмнөх $ тэмдэгтээр нь таних боломжтой. Долларын тэмдгийг PHP-д дараах текст нь хувьсагч болохыг мэдэгдэхэд ашигладаг. Хэрэв та бусад програмчлалын хэлийг ашиглаж байсан бол компайларт / хөрвүүлэгчэд ямар хувьсагч зарлахыг хүсч байгаагаа хэлж заншсан ч байж магадгүй юм. Гэсэн хэдий ч PHP бол нэг талаар чөлөөтэй бичигддэг хэл юм. Энэ нь та хувьсагчийг тодорхой төрлөөр зарлах шаардлагагүй гэсэн үг бөгөөд энэ нь таны оруулсан зүйлсээр тодорхойлогдоно. Энэ талаар бид дараагийн бүлэгт дэлгэрэнгүй ярих болно. Харин одоохондоо зарим хувьсагчтай ажиллацгаая.

Бусад олон хэл дээр хувьсагчийг ашиглахаасаа өмнө зарлах ёстой бөгөөд ихэвчлэн "var", "dim" гэх мэт тодорхой түлхүүр үг хэрэглэх эсвэл наанадаж тухайн хувьсагчдаа ашиглахыг хүссэн төрлийг дурдах хэрэгтэй байдаг. Харин PHP дээр бол тийм биш юм. Нэрийг нь оруулаад утга өгөөд л явахад болно. Энд нэг жишээ байна:

<?php
$myVar = "Hello world!";
?>

Тэгэхээр энэ нь маш энгийн! Та зүгээр л долларын тэмдэгтэй хувьсагчийн нэрийг бичнэ, дараа нь тэнцүүгийн тэмдэг тэгээд хувьсагчид юу оруулахыг PHP-д хэлнэ. Тэгэхээр myVar нэртэй хувьсагч нь "Hello world!" гэсэн текст мөрийн утгыг хадгалж байна. Хувьсагчаа ашиглах нь бүр ч хялбар байдаг. Энэ жишээнд бид үүнийг echo функцтэй хамт ашиглан (энэ нь зүгээр л хэлний бүтэц болохоос үнэндээ функц биш юм, гэхдээ энэ нь одоохондоо хамаагүй болно) утгыг нь зүгээр л гаргадаг.

<?php
$myVar = "Hello world!";
echo $myVar;
?>

Энэ жишээнд бид текст мөрийг ашиглалаа, гэвч бид мөн тоо ашиглаж болно жишээ нь:

<?php
$myVar = 42;
echo $myVar;
?>

Нөгөө талаар, яагаад текст мөрийг 42 гэсэн тоотой хамт ашиглаж болохгүй гэж? Энэ бол асуудал биш юм. Дээрх жишээн дээрх тооны хоёр талд ийм хашилт (" ") тавьж үзээрэй, ингэснээр та яг ижил үр дүнг авах болно. Гэвч энэ нь яг үнэндээ адилхан уу? Мэдээж үгүй. PHP нь огт тоохгүй юм шиг харагдаж байгаа ч, цаанаа бол үгүй, тиймээс хувьсагчид оруулсан өгөгдлийн төрлийг мөрдөн хянах нь чухал юм. Энэ талаар өгөгдлийн төрлүүдийн тухай бүлгүүдээс илүү ихийг уншиж болно.


This article has been fully translated into the following languages: Is your preferred language not on the list? Click here to help us translate this article into your language!