TOC

This article has been localized into Mongolian by the community.

Үндсэн PHP:

IF Нөхцөлүүд

Програмчлалын хэл бүрийн хамгийн чухал хэллэгийн нэг нь "if" (хэрэв), гэсэн хэллэг байдаг. Кодын нөхцөлүүдийг тохируулах чадвартай байх нь програм бичих үндсэн зарчим юм. Хэрэв та програмчлалын өөр хэлийг урьд нь судлаж байсан бол PHP-ийн if хэллэгийг шууд ашиглаж болно, учир нь энэ нь бусад програмчлалын хэлнүүдтэй бараг адилхан харагдана. Үгүй гэвэл эхлэл хэдэн жишээг энд орууллаа.

<?php
$number = 42;
if($number == 42)
    echo "The number is 42!";
?>

Энэ бол маш энгийн. Бид тоо(number) гэж нэрлэгдсэн хувьсагч зарлаж түүнд 42 гэсэн утгыг өглөө. Дараагийн мөрөнд бид if нөхцөлийг ашиглан тухайн тоо бидний хүлээж буй зүйл мөн эсэхийг шалгана. Дараагийн кодын мөр нь хэрвээ нөхцөл үнэн тохиолдолд л гүйцэтгэгдэнэ. Хэрэв та эхний мөрөнд байгаа тоог өөр зүйлээр солих юм бол echo мөр гүйцэтгэгдэхгүй болохыг харах болно.

Таны харж байгаагаар бид хоёр тэнцүүгийн хоёр тэмдгийг ашиглаж байна - яагаад ийм байна вэ? PHP дээр болон бусад олон програмчлалын хэл дээр нэг тэнцүүгийн тэмдэг нь даалгаврын оператор байдаг. Энэ нь жишээлбэл хувьсагчид утга өгөхөд ашиглагддаг. Хоёр тэнцүү тэмдэг нь харьцуулах оператор буюу өөрөөр хэлбэл хоёр утгыг харьцуулахад хэрэглэгддэг. Тиймээс, энэ тохиолдолд бид $тоо ба 42 хоёрыг харьцуулж буй юм. Хэрэв бид зөвхөн нэг тэнцүү тэмдгийг хэрэглэсэн бол 42-ийг $ тоонд оноох буюу харьцуулалт хийгдэхгүй байсан.

PHP нь үүнийг нэг алхам урагшлуулж, гурвалсан тэнцүүгийн тэмдгийг нэвтрүүлсэн. Ялгаа нь хэрэв та хоёр тэнцүү тэмдгийг ашиглахад PHP нь зөвхөн ижил утгатай эсэхийг харах болно. Харин гурвыг нь ашиглавал PHP нь утга болон төрлийг хоёуланг нь харьцуулах бөгөөд хэрэв хоёулаа тохирч байвал л илэрхийлэл үнэн болно. Танд ялгааг харуулах бас нэгэн жишээг харуулая:

<?php
$number = 42;
if($number === "42")
    echo "The number is 42!";
?>

Бидний хийсэн зүйл бол хувьсагчийг 42 гэсэн тооны оронд "42" гэсэн тэмдэгт мөртэй харьцуулах явдал байв. Тиймээс одоо гурван тэнцүүгийн тэмдгийг ашиглах болсон тул нэг нь бүхэл тоо, нөгөө нь текстийн мөр байх тул төрөл нь ижил байхаа больсон байна. Яг одоо энэ нь жаахан төвөгтэй санагдаж байгаа гэдэгт би итгэлтэй байна, гэхдээ үүнийг энэ тохиолдолын хувьд санахыг хичээгээрэй. Одоохондоо давхар тэнцүүгийн тэмдэг нь танд хэрэгтэй.

Else Нөхцөл

Хэрэв олон арга замуудын нэг нь хангалтгүй байгаа бол яагаад өөр замаар явж болохгүй гэж? Else (эсвэл) нь if (хэрэв) хэллэгийн хамгийн дотно найз болох бөгөөд энэ нь бүтэлгүйтсэнг илэрхийлэх нөгөө хувилбар нь юм. Кодын хувьд энэ нь иймэрхүү харагдаж болно:

<?php
$animal = "Cat";
if($animal == "Dog")
    echo "It's a dog!";
else
    echo "I'm sure it's some sort of animal, but not a dog!"
?>

If (хэрэв) хэллэг үнэн биш байх тохиолдолд else (эсвэл) хэллэгийг гүйцэтгэдэг. Эхний жишээн дээр харсанчлан, хэрэв танд else хэсэг хэрэггүй бол заавал шаардагдахгүй. Энэ тохиолдолд бид тодорхой нэг амьтан буюу нохойг хайж, түүнийг олсон эсэхээс хамаарч нөхцөл байдлын мэдээг хэвлэн харуулж байна. "Муур" ба "Нохой"- н хоорондох $animal хувьсагчийг өөрчилж, ялгааг нь үзээрэй.

Энэ жишээнд нөхцөлт блок бүр зөвхөн нэг мөр кодоос бүрдэж байна. Тиймээс бид их хаалтыг орхилоо. Нэгээс олон мөр код нь if эсвэл else хэллэгээс хамааралтай байх тохиолдолд тэдгээрийг дараах байдлаар их хаалтуудаар хүрээлэх хэрэгтэй:

<?php
$animal = "Cat";
if($animal == "Dog")
    echo "It's a dog!";
else
{
    echo "I'm sure it's some sort of animal, but not a dog!";
    echo "This line is still a part of the else statement.";
}
?>

Өөр операторууд

Өмнөх жишээнүүдэд бид зөвхөн тэнцүүгийн операторыг ашиглан утгуудыг харьцуулж үзсэн болно. Гэсэн хэдий ч өөр олон операторууд байдаг. Эдгээрийг тус бүрийг нь тэнцүү операторын оронд ашиглаж болно, Ж.нь үүн шиг:

<?php
$number = 42;

if($number != 30)
    echo "Hello World!";
?>

! = "тэнцүү биш" гэсэн утгатай, == (тэнцүүгийн эсрэг)

if($number > 30) Хэрэв $тоо>30 бол

Is $number bigger than 30? $тоо 30-аас их үү?

if($number < 30) Хэрэв $тоо<30 бол

Is $number smaller than 30? $тоо 30-аас бага уу?

if($number >= 30) Хэрэв $тоо >=30 бол

Is $number bigger than or equal to 30? $тоо 30-аас их буюу тэнцүү юу?

if($number <= 30) Хэрэв $тоо<=30 бол

Is $number smaller than or equal to 30? $тоо 30-аас бага эсвэл тэнцүү юу?

If хэллэгийн талаар илүү мэдээллийг дараагийн бүлгээс авна уу.


This article has been fully translated into the following languages: Is your preferred language not on the list? Click here to help us translate this article into your language!