TOC

This article has been localized into Mongolian by the community.

Үндсэн PHP:

If илүү мэдээлэл

Энэ бүлэгт бид if хэллэг ба түүнтэй холбоотой операторууд, бүтэцүүдийг ашиглах илүү олон арга замыг авч үзэх юм. Нэгэнт PHP-д гүнзгий нэвтрэх тусам та янз бүрийн зүйлсийг хийх олон өөр аргуудтай хэл болохыг удахгүй ойлгох болно.

Юуны түрүүнд if хэллэгт илүү олон нөхцлөөр хэрхэн хандах талаар мэдэх нь чухал юм. Хэрэв нөхцөлүүдийг дотор нь ингэж байрлуулбал:

<?php
$number = 10;

if($number > 0)
    if($number < 20)
        echo "Number is bigger than 0 but smaller than 20!";
?>

Хэвлэх echo мөр нь дээрхи хоёр мэдэгдэл хоёул үнэн тохиолдолд гүйцэтгэгдэнэ. Гэсэн хэдий ч жишээг мөн ингэж бичиж болно:

<?php
$number = 10;

if(($number > 0) and ($number < 20))
    echo "Number is bigger than 0 but smaller than 20!";
?>

Үүнийг хэрхэн бичих нь тухайн нөхцөл байдал, хувийн сонголтоос хамаарна.

Өмнөх бүлэгт бид else (эсвэл) гэсэн нөхцөлийг харсан. PHP- д мөн үүнээс өөр амттай elseif (үгүй бол) нөхцөл бий. Тийм ээ, энэ бол if, else гэсэн хоёр нөхцөлийн нэгдэл юм. Үүнийг дараах байдлаар ашиглаж болно:

<?php
$number = 10;

if($number > 20)
    echo "Number is bigger than 20!";
elseif($number > 10)
    echo "Number is bigger than 10!";
else
    echo "The number seems a bit low..."
?>

Энэ нь бичиглэлийг ондоогоор л бичиж байгаагаас өөр зүйл биш юм. Та мөн else нөхцөл бичиж болох ба тэр нь if нөхцөлийг дагалдана.

PHP код нь их хаалтуудаар хүрээлэгдсэн байдаг ч ердийн блокуудыг оронд нь ашиглаж болох ба мөн бусад if, while зэрэг бүтэц бичиглэлүүдийг дэмждэг бөгөөд харин тийм ч түгээмэл хэрэглэдэггүй жишээ нь:

<?php
$number = 10;
if($number == 10):
    echo "Number is 10!";
else:
    echo "Number is not 10.. ";
    echo "But why?";
endif;
?>

Хэрэв танд энэ бичиглэл илүү таалагдаж байвал ашиглаж болно - энэ нь тийм ч ялгаагүй юм.

Гурвалсан оператор

Заримдаа if, else гэсэн нөхцөлийг бүхлээр нь гаргаж ирэх нь арай хэцүү санагддаг. Жишээлбэл, энэ жишээнд сагсанд ямар нэгэн зүйл байгаа эсэхээс үл хамааран гаралтын хувьсагч дээр тохирох үгийг нэмэхийн тулд if хэллэгийг ашиглаж буйг харна уу:

<?php
$numberOfItems = 2;
$output = "There is ";
if($numberOfItems > 0)
    $output .= "something";
else
    $output .= "nothing";
$output .= " in your basket";
echo $output;
?>

Гурвалсан PHP операторыг ашиглан дараахь байдлаар илүү товч бичих боломжтой:

<?php
$numberOfItems = 0;
$output = "There is " . (($numberOfItems > 0) ? "something" : "nothing") . " in your basket";
echo $output;
?>

Энэ нь кодын мөрийн тоог үнэхээр бууруулсан юм. Гурвалсан оператор нь if-and-else хэллэгийн богиносгосон хувилбар бөгөөд нэг мөрөнд байрладаг. Хаалтны доторх нөхцөл нь if хэллэг юм. Үүний дараа асуултын тэмдэг, дараа нь нөхцөлийг үнэн гэж үнэлсэн үр дүн. Тэгээд тодорхойлох цэг, дараа нь нөхцөлийг худал гэж үнэлсэн үр дүн нь гарна. Энэ бүхнийг даалгаврын мөр дотор байлгахын тулд бид бүгдийг хаалтанд хийж, энэ нь мөрийн доторх ганцхан нөхцөл болохыг PHP-д хэлдэг.

Нөгөө бичиглэлийг ашиглах эсэх нь зөвхөн танаас хамаарна. Зарим тохиолдолд та маш энгийн зүйлийг хийх үед энэ нь хялбархан байж болох юм, гэхдээ өөр бусад тохиолдолд кодыг илүү уншихад хялбар болгохын тулд урт бичиглэлийг нь таалж болно.

This article has been fully translated into the following languages: Is your preferred language not on the list? Click here to help us translate this article into your language!