TOC

This article is currently in the process of being translated into Mongolian (~98% done).

Үндсэн PHP:

Loop(Гогцоо)

Програмчлалын бусад бүх хэлний нэгэн адил кодын давтах үйлдлийг сурах чадвар маш чухал юм. Үүний тулд бид loop(гогцоо)-ыг ашигладаг. PHP нь бидэнд давталтын 4 өөр хэлбэрийг санал болгодог. Энэ бүлэгт бүгдийг нь танилцуулж, хэрхэн ажилладаг талаар жишээгээр тайлбарлах болно.

The while loop

While гогцоо нь эдгээрийн хамгийн энгийн нь байж болох юм. Энэ нь доторхи мэдэгдэл нь үнэн гэж үнэлэгдсэн тохиолдолд л кодын блокыг давтана. Жишээ нь иймэрхүү харагдана:

<?php
$i = 0;
while($i < 5)
{
    echo $i."<br>";
    $i++;
}
?>

Энэ кодыг ажиллуулж үзээрэй. Энэ нь 4-ын тоо хүртэл үйлдэлийг давтана, учир нь бид $i хувьсагч 5-аас бага байх хооронд үргэлжлэнэ. Бүтэн тойрог бүрт тоолох $i хувьсагчийн утга дээр дээр 1-ийг нэмж тухайн утгыг гаргана. While нь давталтын гогцоонд таны оруулсан аливаа өгөгдөлийн утгыг үнэн эсвэл худал гэж үнэлэх чадвартай байх ёстой.

do-while гогцоо

Энэ нь бараг л While гогцооны адил давтамжтай бөгөөд нэг л өвөрмөц ялгаатай: while нь өгөгдөл гогцоонд орохоос өмнө шалгагддаг бол do-while нь давталтын төгсгөлд шалгагдана. Энэ нь do-while давталтаар дор хаяж нэг давталтыг баталгаатай хийнээ гэсэн үг - харин while давталтаар, хэрэв тухайн эхний өгөгдөл үнэн гэж үнэлэгдэхгүй бол доторх бусад код нь гогцоонд хэзээ ч хүрч чадахгүй юм. Энэ үйлдлийг харуулсан жишээ доор байна:

<?php
$i = 0;
do
{
    echo $i."<br>";
    $i++;
} while($i < 0);
?>

Ердийн while давталтын үед хэрэглэгчид юу ч хэвлэгдэж харагдахгүй, учир нь $i хувьсагчийн доод хэмжээ нь нь 0 байгаа тиймээс 0-ээс бага байх үр дүн гарахгүй. Харин энэ нь do-while гогцоо тул бид нэг давталтыг чөлөөтэй авах болно. Үүний дараа PHP нь уг мэдэгдэл үнэн гэж үнэлэгдэхгүй байгааг ойлгож гогцооны үеээс гарна.

for давталт

PHP програмын хамгийн түгээмэл гогцоонуудын нэг бол бусад програмчлалын хэлнүүдэд ч байдаг for loop юм. Энэ нь while давталтаас арай илүү төвөгтэй харагдах боловч жаахан дадлага хийснээр танд их таалагдах болно. For loop ашигласан жишээ энд байна:

<?php
for($i = 0; $i < 5; $i++)
{
    echo $i."<br />";
}
?>

Энэ нь өмнөх while давталттай яг ижил гаралтыг бий болгох ч гэсэн кодын мөр нь товч цөөн байдаг. Тоолуурын хувьсагчдийг зэрэг эхлүүлж, туршин ижил мөрөөр нэмэгдүүлдэг. Эхлээд хувьсагч зарлаж, түүнд утга өгнө, тэгээд илэрхийлэл дараа нь хувьсагчийг нэмэгдүүлэнэ (эсвэл бууруулна энэ нь мэдээжийн хэрэг бас боломжтой). Кодын хэсгүүдийг цэг таслалаар тусгаарлана. For давталт нь аятайхан, авсаархан бөгөөд давталтын хэмжээг хянахыг хүссэн бүх нөхцөлд тохирно.

The foreach loop

PHP дээрх foreach гогцоо нь массив(array) буюу бөөнөөр нь давтах зориулалттай. Энэ нь зөвхөн array түлхүүр үгтэй хамт ажилладаг бөгөөд хэрэв та үүнийг эхлүүлээгүй хувьсагч эсвэл array түлхүүр үг агуулаагүй хувьсагч дээр ашиглахыг оролдвол PHP алдаанд тооцно. Foreach гогцоо нь хоёр өөр хэлбэртэй байдаг бөгөөд эхнийх нь энд байна.Бид одоохондоо Array (массив) -тай хараахан танилцуулж амжаагүй байгаа харин дараачийн бүлэгт бид массив болон тэдгээрийг хэрхэн ашиглах талаар авч үзэх болно.

<?php
$animals = array("Dog", "Cat", "Snake", "Tiger");

foreach($animals as $animal)
    echo $animal . "<br />";
?>

Foreach гогцооны хамгийн сайхан зүйл нь бол зөвхөн массив(array)- тай хамт ажиллахад зориулагдсан байдаг бөгөөд ингэснээр бүх үйл явцыг хөнгөвчилдөг. Давталт бүрт "$хувьсагч" нь массив дахь тухайн байрлалын утгыг хуваарилдаг тул бидэнд түүнтэй харьцах боломжийг хялбар болгоно. Дээрхи бяцхан код нь массив (array) дахь зүйлсийн жагсаалтыг (энэ тохиолдолд амьтад) гарган харуулахад хангалттай юм.

Foreach давталтын доорхи хувилбарт бид зөвхөн давталтын утгыг гарган авна. Массив дахь зүйл бүр нь түлхүүр ба оноосон утга агуулдаг. Бидний жишээн дээр PHP нь түлхүүрүүдийг шууд тохируулалгүйгээр автоматаар оноон өгч байна. Үүнийг массивын тухай бүлэгт дэлгэрэнгүй тайлбарласан болно. Хэрэв та давталт доторх зүйлсийн түлхүүрт хандах шаардлагатай бол доор байгаа хоёрдогч бүтцийг нь ашиглаарай.

<?php
$animals = array(1 => "Dog", "Cat", "Snake",    "Tiger");

foreach($animals as $key => $value)
    echo "Animal number " . $key . " is a " . $value . "<br />";
?>

Ийм л хялбархан юм.

This article has been fully translated into the following languages: Is your preferred language not on the list? Click here to help us translate this article into your language!