This article has been localized into Mongolian by the community.
Өгөгдөлийн төрөлүүд
Өмнөх бүлэгт дурдсанчлан, PHP бол чөлөөтэй бичигддэг хэл юм. Хувьсагч нь ямар төрөл болохыг хөрвүүлэгчид хэлэх шаардлагагүй, зөвхөн түүнд утга өгөх л хэрэгтэй бөгөөд PHP нь ямар төрөлд хандаж буйгаа мэднэ. Жирийн амьдралд таньд хувьсагчийн ямар төрөл байх нь огт падгүй л дээ. Хувьсагчийн төрлийг хянах нь утга учиртай олон нөхцөл байдалыг үүсгэх тул PHP нь хувьсагчийн төрлийг илрүүлэх, тэдгээрийг удирдах функцийг бий болгодог. Одоо эхлээд PHP-ийд ямар өгөгдөлийн төрөлүүд байдаг талаархи бага зэргийн мэдээлэл үзэе.
PHP-д ерөнхий 4 янзын өгөгдөлийн төрөл байдаг.
boolean - boolean нь үнэндээ бүхэл тоотой төстэй боловч 0 эсвэл 1 буюу үнэн эсвэл худал гэсэн хоёр боломжит утгатай байдаг.
integer нь бутархайгүй бүхэл тоог илэрхийлнэ, ж-нь 3 эсвэл 42.
float (заримдаа мөн double гэж нэрлэдэг) нь бутархай тоог төлөөлнө ж-нь: 42.3 эсвэл 10.9.
string - нь текстэн мөрийг үүсгэдэг тэмдэгтүүд юм .
Үүнээс гадна хэд хэдэн нарийн төвөгтэй өгөгдөлийн төрлүүд байдаг:
array буюу массив энэ нь олон тооны эд зүйлсийг агуулдаг, ж.нь. хэд хэдэн текст мөр эсвэл хэд хэдэн бүхэл тоо. Массив (array)нь массивыг бүрдүүлэх хувьсагч ба олон хувьсагчуудыг агуулна.
object буюу объект - Class дахь тохиолдолын нэгэн жишээ. Энэ нь объект хандалтат програмчлалтай холбоотой бөгөөд энэ талаар дараа нь энэ гарын авлагад дэлгэрэнгүй ярих болно.
Мөн түүнчлэн хэд хэдэн тусгай төрлүүд байдаг:
resource - тусгай гадаад эх үүсвэрийн лавлагааг агуулдаг. Энэ нь файлын эх үүсвэртэй эсвэл өгөгдлийн бааз нээхтэй холбоотой.
NULL - энэ нь хоосон гэсэн утгатай. Энэ нь 0 (тэг) -тэй ижил биш, учир нь тэг бол утга юм. Null бол үнэхээр юу ч биш юм. Утга өгөөгүй байгаа эсвэл unset () аргыг ашигласан хувьсагчид нь NULL утгыг агуулна. Хэрэв та хувьсагч ямар нэгэн утга агуулсан эсэхийг шалгахыг хүсч байвал түүнийгээ NULL тогтмолтой харьцуулж болох юм.
Дараагийн хэдэн бүлэгт бид мөр, тоо (бүхэл ба бутархай) өгөгдлүүдийг хоёуланг нь, мөн массив болон объектуудын тухай үзэх болно.